1 ӨДӨР

Улаанбаатар – Бээжин- Пёньяны нислэгээр БНАСАУ-ын Нийслэл Пёньян хотын Сунан интернэйшнэл олон улсын нисэх онгоцны буудалд газардана

 ПЁНЬЯН ХОТЫН ТӨВӨӨР ТАНИЛЦАН ХОТЫН ТӨВД ОРШИХ Koryo  international hotel ЗОЧИД БУУДАЛД БАЙРЛАНА

 ПЁНЬЯН ХОТЫН АЯЛАЛ

 МАНСУДЭГИЙН ДЭНЖ ДЭХ КИМ ИР СЕНИЙ ХӨШӨӨ Энэ хөшөөг Ким  Ир Сений 60 насны ойгоор 1972 оны 4 дүгээр сард хотын төвд орших  Мансудэгийн дэнж дээр босгожээ. Хөшөөний хоёр талаарх дурсгалын 

 цогцолборын өндөр нь 22,8 м, урт нь 50 м  бөгөөд нийт 228 хүний хүрэл  баримлыг  Солонгосын хувьсгалын үе шат, үйл хөдлөлөөр нь нэг зүг  давшиж яваагаар дүрсэлжээ. ЧУЧХЕГИЙН ҮЗЛИЙН ЦАМХАГТ ХӨШӨӨ  Энэ цамхагт хөшөөг 1982 оны 4 дүгээр сард буюу Ким Ир Сений 70 насны ойгоор босгожээ. Хөшөөний өндөр нь 170 м 

2 ӨДӨР

 ХАВРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА EXPO ҮЗЭЖ СОНИРХОНО

 Үдээс хойш автобусаар Пёнья хотоос хойт зүгт 150 км Mt.      Myohyangsan байгалийн цогцолборт газар луу 1 хоногийн аялалд  гарна.

 

МЁХЯН УУЛАН ДАХЬ УЛС ТҮМНИЙ НАЙРАМДЛЫН ҮЗЭСГЭЛЭН  ҮЗНЭ

 Таван тивийн 169 орноос БНАСАУ-д айлчлан ирсэн зочид  төлөөлөгчид Ким Ир Сент өргөн барьсан, мөн Ким Ир Сен  гадаадын 16 улсад очиход нь өгсөн 73 мянга гаруй бэлэг  дурсгалын зүйлийг байрлуулснаас гадна гадаадын 154 орны  зочид төлөөлөгчид, хувь хүмүүсээс Ким Жон Ирт өгсөн 40 шахам  мянган бэлэг дурсгалын зүйлс байдаг ба Монгол улсаас  ирүүлсэн төрөл бүрийн бэлгийг үзэж сонирхоно. Энд бас  Сталинаас Ким Ир Сенд ирүүлсэн суудлын хуягт машин, суудлын галт тэрэг, Мао Зэдунээс Ким Ир Сенд ирүүлсэн суудлын галт тэрэг зэрэг томоохон үзмэрүүд бий. Энэхүү үзмэрийг маш нууц өндөр харуул хамгааллын доор уулын хонгилд тулгуурлан 28 000 ам.метр талбайг хамруулан байгуулсан. Үзэсгэлэнг үзсэний дараа цэвэр тунгалаг мөрний эрэгт байрлах Chongchon зочид буудалд байрлан өдрийн хоолоо идэж амарна.

ҮДЭЭС ХОЙШ МЁХЯН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР АЯЛАНА

МЁХЯН гэдэг нь “үзэсгэлэнт байгаль, анхилуун үнэртэй” гэсэн утгатай үг бөгөөд XI зууны үеэс ийнхүү нэрлэгдэж иржээ. Уулын ай савд 700 гаруй зүйл ургамал, 30 гаруй төрлийн ан амьтан, 115 зүйлийн жигүүртэн, гол усанд нь 20 гаруй зүйлийн загас байдаг бөгөөд МЁХЯН уулын Усан Хүрхрээг үзэж сонирхоно. Pohyon Temple 5000 жилийн өмнө байгуулагдсан МЁХЯН УУЛЫН хормойд аялалын замд байх Сүмээр орно. Энд бурхан багшийн чандар хадгалагдаж байдаг ба Солонгосын дайны үед Америкын онгоцууд удаа дараа бөмбөгдөж ихээр сүйтэж байсан. Оройн Chongchon зочид буудалд руугаа байрлан оройн хоолоо идэж амарна.

3 ӨДӨР

ХОТЫН АЯЛАЛ

“Дайны мүзей” Энэхүү мүзей нь 1950-53 оны Солонгосын дайнд ашиглаж байсан 2 талын техник хэрэгсэл, олзолсон онгоц бусад зэр зэвсгийг бодит байдлаар харуулсан мүзей юм. Мөн бодит юм шиг дайны үйл явдлыг харуулсан шоу үзүүлбэр үзнэ 

4 ӨДӨР

АВТОБУСААР ХҮН ОРХОЙДОЙН ХАМГИЙН ЧАНАРТАЙ ТАРИАЛАН, ЗЭРЛЭГ БАЙДЛААР БАЙХ, УМАРД, ӨМНӨД СОЛОНГОСЫН ХИЛИЙН ЗААГ КЭСОН ХОТ, ПАНМҮНЖӨМ /38-Р ӨРГӨРӨГ/

Панмүнжөм нь Пхеньянаас урд зүгт 240 км, Кэсоноос 10 км-н зайд 38 дугаар өргөрөгт орших Умард, Өмнөд Солонгосын хилийн зааг бөгөөд 1953 оны 7 дугаар сарын 27-нд  Солонгосын дайны галыг түр зогсоох тухай БНАСАУ, АНУ-ын  хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхэн дурсгалт газар  юм. Умард, Өмнөд Солонгосын хилийн урт 250 км. Хилийн  заагийн шугамаас хоёр тийш тус бүр 2 км газар зэвсэггүй бүсийн  зурвасыг тогтоосон. Мөн Панмүнжөмд Солонгосын дайны гал  зогсоосон тухай хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурсан  түүхэн байр, үзмэрийг үзнэ. Өдрийн хоолоо Солонгос үндэсний  хүн орхойдоон хоолны ресторанд иднэ. Kaesong хотын Солонгосын түүхийн мүзей үзнэ. Хүн орхоодойгоор хийсэн бүтээгдэхүүний төв дэлгүүрээр орно.

ПЁНЬЯН ХОТЫН АЯЛАЛ

Хүүхдийн пионерийн ордоны нэгдсэн тоглолт үзнэ. Тоглолт нь гадаадын болон дотоодын жуулчдын үзэх дуртай сэтгэл хөдөлгөсөн маш гайхалтай хөтөлбөр юм.

5 ӨДӨР

SHOPPING

Тухай улсын нэрийн брэнд бүтээгдэхүүн та бидний танил Kumdang-2 тариаг оригоор, бөөний үнээр худалдан авах боломжтой. Дэлхийн хамгийн цэвэр натурал хүн орхоодойн Гоо сайхны бүтээгдэхүүн, Гар урлал, бөс даавуу гэх мэт үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой

Пёньяны нислэгээр – Бээжин - Улаанбаатар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

ТАЙЛБАР, ҮНЭ ТАРИФ

Аяллын чиглэл:

-  Улаанбаатар – Бээжин- Пёньяны нислэгээр

Үндсэн ба дэд аялал:

-  Пёньян хотын аялал

-  Пёньян – МЁХЯН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР аялал /135 км-автобусаар/

-  Пёньян – Кэсон хот, Панмүнжөм /38-р өргөрөг/ аялал /170 км-автобусаар/

Аяллын хугацаа:

-  4 шөнө, 5 өдөр

Аяллын Үнэ: 1800USD

Аялалын зардалд багтсан зүйл:

-  Очих, буцах онгоцны тийзийн үнэ

-  Хоол /өглөө, өдөр орой/

-  Зочид буудал 

-  Даатгал

-  Хөтөч

АЯЛАЛЫН УДИРДАМЖ

/Анхаарах зүйл/

  1. Зөвшөөрөгдсөн газар гар утас, мэргэжлийн камераар зураг авах, дүрс бичлэг хийж болно. Бусад газар зураг авахыг хатуу хориглоно.
  2. Солонгос хөтөчтэй улс төр нийгэм, удирдагчийн талаар ярилцахыг хориглоно. Хойт Солонгос /North korea/ гэж улсын нэрийг дуудаж болохгүй, Чосон улс гэж хэлж ярьвал зүгээр
  3. Удирдагчдын зураг хөргийг доромжлох гутаах үйлдэл гаргаж болохгүй.
  4. Евро, доллар, юан, иен, фунт- ээр жуулчдад тооцоо хийдэг тул та бүхэн 1, 5, 10, 20, зэрэг задгай мөнгөтэй яваарай
  5. Заасан цагт бэлэн байна. Солонгосын цаг манайхаас 30 минутаар түрүүлж явдаг.
  6. Тухайн улсын онгоцны буудал дээрээс утасын sim карт аваад 3G дэмждэг утасаар интернэт орж болно, FB шууд орж болно. /Төлбөр үнэтэй, 1 өдөрт дунджаар 25 доллар интернэт хандалтын төлбөр гарна/ - Монгол дугаараа авч яваад sms, call rooming үйлчилгээ идэвхтэй бол аялалын үндсэн хөтөлбөрт ордог 38-р өргөрөг дээрх 2 Солонгосын хилийн зон дээр Өмнөд Солонгосын сүлжээ шууд орж ирдэг тул гадагш шууд connect хийж болдог.
  7. Хоол нь халуун ногоо багатай, чихэрлэгдүү, порц нь дундаж байдаг тул хоолныхоо сонголт хийхдээ та бүхэн анхаараарай
  8. Жуулчид худалдаа хийх болон хүн орхоодойн бүтээгдэхүүн, эм худалдан авахаар бол хөтөчдөө хандаж тодруулах хэрэгтэй. Үнээ хэд дахин нэмж зарах магадлал өндөр байдаг юм
  9. Шумуултай тул тос, түрхлэг авч явах хэрэгтэй
  10. Орой үдэш зочид буудлаасаа зөвшөөрөлгүй гарахыг хатуу хориглоно. Нэгдсэн журмаар казино, ширээний үйлчилгээ авдаг караоке орж болно
  11. Уур амьсгалын хувьд халуун, бүгчим, чийглэг уур амьсгалтай байдаг тул хувцасаа тохируулах хэрэгтэй. 6 сард цельсийн 20-35 градус байна
  12. Энэ жилээс эхэлж манай шугамаар аялах бол Монгол улс дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас виза авах шаардлаггүй болсон. Шууд явж болно

 

Мэдээлэл

  • Сүүлийн үеийн албан бус мэдээллээр 3 сая гаран үүрэн телефон хэрэглэгчтэй гэж сонссон, ихэнх хэрэглэгч нь үнэгүй хоорондоо ярьдаг, утасаа өөрсдөө хийдэг гээд байдаг тэр бараг худлаа талдаа, гэхдээ утасны үндсэн программыг харин өөрсдөө хийж суулгадаг.
  • Пеньян хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг Хавар Намарын Олон улсын үзэсгэлэн худалдаа яармагт Монгол үндэсний бараа бүтээгдэхүүн зарж болно. Савхи, ноолуур, хивс, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт бараанууд гүйлгээтэй байдаг. Нийт 3-4 хоног үргэлжилдэг
  • 26 сая хүн амтай, 1 хувь нь гар дээрээ их хэмжээний бэлэн валюттай гэсэн мэдээлэл байдаг.
  •