БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэхүү хуулийн зорилт нь БНАСАУ-д гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.  

Энэхүү хууль гадаадын хөрөнгө оруулалтын тухай үндсэн хууль нь болно. 

2 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

1.      Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь эдийн засгийн үйл ажиллагаанд тусламж үзүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас БНАСАУ-д оруулж буй эд хөрөнгө болон өмчийн эрх, наухау хөрөнгө оруулалтыг хэлнэ.

2.      Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг нь БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

3.      Гадаадын хөрөнгө оруулалттай бизнес гэдэг нь гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр ААН болон гадаадын ААН үйлдвэрийг хэлнэ.

4.      Гадаадын хөрөнгө оруулалттай ААН гэдэг нь  БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй хөрөнгөөр хамтарсан ААН, гэрээгээр хамтарсан ААН, цэвэр гадны хөрөнгө оруулалттай ААН-ийг хэлнэ.

5.      Гэрээгээр хамтарсан ААН гэдэг нь хөрөнгө оруулалт авж байгаа талын удирдлаган доор ажиллаж гадаад хөрөнгө оруулагчид хувь эзэмшүүлэн тэдэнд ашигаас хувиарлан хөрөнгө оруулалтын эргэн төлөлт хийх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан БНАСАУ болон гадаад улсын хамтарсан хөрөнгө оруулалттай ААН юм.  

6.      Хөрөнгөөр хамтарсан ААН гэдэг нь БНАСАУ болон гадаад улс хамтран хөрөнгө оруулж бизнесээ удирдан, хөрөнгө оруулагчдад оруулсан хөрөнгөтэй нь хувь тэнцүүлэн ашиг хувиарилдаг ААН-ыг хэлнэ  

7.      Цэвэр гадаадын хөрөнгө оруулалттай ААН гэдэг нь гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж өөрсдийн хувийн санхүүгээр удирдан явуулах үүрэгтэй ААН юм.

8.      Гадаадын ААН гэдэг нь бизнесийн үйл ажиллагааг хөтлөн явуулахын тулд хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт бүртгэгдсэн гадаадын ААН-ийг хэлнэ.

9.      Гадаад хөрөнгө оруулалттай банк гэдэг нь хамтын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан банк, цэвэр гадаадын хөрөнгө оруулалттай банк, БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын банкны салбар нэгжийг хэлнэ.

10.  Эдийн засгийн тусгай бүс гэдэг нь дараах зорилгуудад хүрэхийн тулд төрөөс хэрэгжүүлж буй хууль дүрэм журмын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт гэх мэт бизнесийн үйл ажиллагаануудад давуу эрх олгосон журмыг нийцүүлж гаргасан бүс нутгийг хэлнэ.

3 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН болон банкны үүсгэн байгуулалт

Гадаадын хөрөнгө оруулагчид БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр ААН эсвэл банк үүсгэн байгуулан үйл ажиллагаа явуулж болно. Ингэхдээ хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт хүлээн зөвшөөрөгдсөн байна. Хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт эрх бүхий төв газар болон эдийн засгийн тусгай бүсийн зохион байгуулалтын газар орно.

4 дүгээр зүйл. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд олгох нөхцөл

Төр гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж гадаадын хөрөнгө оруулалттай ААН болон гадаадын хөрөнгө оруулалттай банкны үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлөөр хангана.

5 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчид

Гадаадын хувь хүн, хуулийн этгээд БНАСАУ-д чөлөөтэй хөрөнгө оруулалт хийж болно. Гадаад дахь солонгосчууд мөн энэхүү хуулийн дагуу хөрөнгө оруулалт хийж болно. 

6 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын салбар болон хөрөнгө оруулалтын хэлбэр

Гадаадын хөрөнгө оруулагчид янз бүрийн хэлбэрээр ХАА, үйлдвэрлэл, барилга байгууламж, тээвэр, харилцаа холбоо, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, санхүү ба эргэлт гэх мэт төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийж болно. 

7 дугаар зүйл. Тэргүүлэх салбарууд

Төр зайлшгүй дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалтуудад өндөр технологи, орчин үеийн технологи, олон улсад өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ болон технологийн хөгжил дэвшил зэргийг нэвтрүүлэхэд нөлөөлөхүйц хөрөнгө оруулалтууд орно.

8 дугаар зүйл. Тэргүүлэх салбаруудын хувьд давуу эрх олгох журам 

Тэргүүлэх салбарт хөрөнгө оруулсан Гадаадын хөрөнгө оруулалттай ААН орлогын албан татвар болон бусад татвараас хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ. Газар ашиглалтын тааламжтай нөхцөл байдлыг сонгож, банкны зээлд хөнгөлөлттэй хандана.

9 дүгээр зүйл. Эдийн засгийн тусгай бүс дэх бизнесийг давуу эрхийн нөхцөлөөр хангах

Худалдан авалт, бараа материалын нийлүүлэлт болон татан авалт, бүтээгдэхүүний маркетинг, ажиллах хүчин, газар ашиглалтын төлбөр болон татвар хураамж гэх мэт бизнесийн үйл ажиллагаанууд тусгай нөхцөл байдлаар хангагдсан, эдийн засгийн тусгай бүсд орших гадаадын хөрөнгө оруулалттай бизнесүүдийг төр батлан даана.

10 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулагчидад цагаачлалын нөхцөлөөр хангах

БНАСАУ-д хөрөнгө оруулалт хийсэн гадаадынханд хилээр орох гарахад тав тухтай байдлыг бүрдүүлэхэд төр батлан даана.

11 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын хориг хязгаар

Доор заасан нөхцөлд хөрөнгө оруулалтыг хориглож хязгаарлана.

1. Үндэсний аюулгүй байдал, ард түмний эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал болон ёс заншилд хор хөнөөлтэй төслүүд

            2. Байгалийн нөөцийг экспортлох зорилготой төслүүд

            3. Хоцрогдсон технологийн төслүүд

            4. Байгаль орчныг хамгаалах хэмжүүрийг зөрчсөн төслүүд  

            5. Эдийн засгийн өгөөж багатай төслүүд

12 дугаар зүйл. Эд хөрөнгийн хөрөнгө оруулалт болон эд хөрөнгийн эрх

Гадаадын хөрөнгө оруулагчид валют, бодит хөрөнгө, хөрөнгийн эрх болон аж үйлдвэрийн өмчийн эрхийн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно. Хөрөнгө оруулсан хөрөнгө болон хөрөнгийн эрхийн үнэ цэнэ нь дэлхийн зах зээл дээр давамгайлсан үнэд суурилж, талуудын хооронд хийгдсэн гэрээгээр тогтоогдсон байна. 

13 дугаар зүйл. Салбар нэгжийн үүсгэн байгуулалт болон төлөөлөгчийн газар байгуулах

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН, цэвэр гадаадын хөрөнгө оруулалттай банк, гадаадын хөрөнгө оруулалттай банк салбар төлөөлөгчийн газар, охин компаниа БНАСАУ болон өөр бусад улсуудад нээж болно. Тэдгээр нь мөн гадаадын компанитай үйл ажиллагаагаа хамтран явуулж болно. 

14 дүгээр зүйл. Хуулийн эрх байдал

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН, цэвэр гадаадын хөрөнгө оруулалттай банк, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь БНАСАУ-ын хуулийн этгээд байна. БНАСАУ-д байгуулагдсан гадаадын ААН-ийн салбарууд, төлөөлөгчийн газрууд мөн гадаадын банкны салбарууд БНАСАУ-ын хуулийн этгээд биш байна. 

15 дугаар зүйл. Газрын түрээс

Төр гадаадын хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалттай ААН болон банкинд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай газрыг түрээслэнэ. Түрээсийн хугацаа хамгийн ихдээ 50 жил байна. Газар түрээслэх байгууллагын зөвшөөрлөөр газрыг түрээслэх хугацаанд газрын эрх шилжүүлэх мөн барьцаат зээлэнд хамруулж болно 

16 дугаар зүйл. Ажил эрхлэлт

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь БНАСАУ-ын ажиллах хүчинг ажиллуулна. Зарим удирдах ажилтан, нарийн мэргэжил мэргэшлийн өндөр ур чадвар шаардагдах ажилд хөрөнгө оруулалтын удирдлагын газрын зөвшөөрлийн дагуу гадаадаас хүн оруулж ирэн ажиллуулж болно. 

 

17 дугаар зүйл. Татвар

Гадаадын хөрөнгө оруулагчид, гадаадын ААН, гадаадын хөрөнгө оруулалттай ААН, Гадаадын хөрөнгө оруулалттай банк нь орлогын албан татвар, гүйлгээний болон хөрөнгийн татварыг хуулиар заасан хувь хэмжээний дагуу төлнө. 

18 дугаар зүйл. Дахин хөрөнгө оруулалт 

Гадаадын хөрөнгө оруулагчид БНАСАУ-д өөрсдийнхөө ашгаар хэсэгчилэн болон бүтэн хөрөнгө оруулалт дахин хийж болно. Энэхүү нөхцөл байдалд аль хэдийн төлөгдсөн орлогын албан татварыг дахин хөрөнгө оруулалт хийж байгаа үнийн дүнгээр нөхөн олгоно.

19 дүгээр зүйл. Хөрөнгө оруулсан хөрөнгийн хамгаалалт

Төр гадаадын хөрөнгө оруулагчдын, гадаадын хөрөнгө оруулалттай ААН болон банкны хөрөнгийг албадан хурааж төрийн өмчид шилжүүлэхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс, зөвхөн хуульд заасан журмын дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан гаргуулж болно. 

20 дугаар зүйл. Санхүү, зээл, бүртгэл

Хуулиар зөвшөөрөгдөх орлого, бизнес болон банкны үйл ажиллагаанаас олсон гадны хөрөнгө оруулагчдын бусад орлого, бизнес болон банк татан буугдсаны дараах үлдэгдэл хөрөнгөө ямар нэгэн хориг саадгүйгээр БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч болно. 

21 дүгээр зүйл, Нууцлалт

Төр гадаадын хөрөнгө оруулалттай ААН болон банкны бизнесийн нууцыг хуулиар хамгаалах бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчидын зөвшөөрөлгүйгээр задруулахгүй.

22 дугаар зүйл. Маргааныг шийдвэрлэх

Гадны хөрөнгө оруулалттай холбоотой үүссэн ямар нэгэн маргааныг зөвшилцөөний үндсэн дээр шийдвэрлэнэ. Зөвшилцөөн амжилтгүй болсон тохиолдолд маргааныг зуучлал, шүүх, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.