ХӨРӨНГӨӨР ХАМТАРСАН ААН-ЫН ТУХАЙ БНАСАУ-ЫН ХУУЛЬ

1-р бүлэг. Үндсэн дүрэм

Зүйл 1: Хуулийн зорилт

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэрээр дамжуулан гадаад улс орнуудтай хийсэн эдийн засгийн болон техникийн хамтын ажиллагаа, солилцоог өсгөж идэвхижүүлэхэд энэхүү хуулийн туйлын зорилт оршино.

Зүйл 2: Хөрөнгө оруулагч талууд

Аж үйлдвэр, байгууллага, албан газар нь хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлийн дагуу гадаадын хувь хүн, хуулийн этгээдтэй хөрөнгөөр хамтран хамтарсан аж үйлдвэр байгуулж болно.

Гол төлөв бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгөөр хамтарсан үйлдвэрийг байгуулна.

Зүйл 3: Хамтарсан ААН байгуулах салбар буюу давуу эрхтэй салбар

Машин механизмын үйлвэрлэл, электрон хэрэгсэл, мэдээллийн технологи, шинжлэх ухаан технологи, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуур, барилгын материал, зам тээвэр болон санхүү гэх мэт салбаруудад хөрөнгөөр хамтарсан ААН-ыг байгуулж болно.

Төрөөс өндөр технологийн үйлдвэр, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ болон технологийн хөгжил, олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг хөрөнгөөр хамтарсан ААН-ыг хөхүүлэн дэмжинэ.

Зүйл 4: Хязгаарлагдмал хариуцлага

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь үйл ажиллагааныхаа турш гарсан өр төлбөрийг өөрийн гаргах зөвшөөрөлтэй капиталаар төлнө.

Зүйл 5: Өмчлөх эрх, бие даасан байдал

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь өмчийн болон өөрийн түншээр хандивлуулсан өмчийн эрхүүдийг өмчлөх мөн бие даасан байдалтайгаар бизнесээ явуулах эрхтэй байна

Зүйл6: Хуулийн эрх мэдлийн хүрээ

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт бүртгэгдсэн өдрөөс эхлэн БНАСАУ-ын хуулийн этгээд болно.

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэрийн хууль ёсны эрх ашиг нь хуулиар нь хамгаалагдана.

Зүйл 7: Давуу эрх олгох

Төр давуу эрхтэй төслүүд болон гадаадад буй Солонгосчуудын хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэрүүдийг албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх, газар ашиглалтын тохирсон нөхцөл байдлаар хангах болон банкны зээлэнд хөнгөлөлттэй хамрагдуулах мэтээр батлан даана

Зүйл 8: Хэрэглэж болох зүйлс

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэрийн үүсгэн байгуулалт, үйл ажиллагаа, татан буугдалт болон дампуурал нь энэ хуульд заасны дагуу хөтлөн явагдана.

Энэхүү хуульд тусгагдаагүй асуудал байвал холбогдох хууль дүрмээр зохицуулна.

2-р бүлэг. Хөрөнгөөр хамтарсан ААН, үйлдвэр үүсгэн байгуулах

Зүйл 9: Өргөдөл, үүсгэн байгуулах хугацаа

Хөрөнгөөр хамтран үйлдвэр байгуулж буй талууд хамтарсан үйлдвэрийн гэрээ байгуулсны дараа хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт энэ тухай өргөдөл гаргах бөгөөд гэрээний хуудсыг хамтын ажиллагааны хэлэлцээрүүд болон техник эдийн засгийн үндэслэлийн мэдээлэлийн хамт хавсаргана.

Хөрөнгө оруулалтын зохион байгуулалтын газар өргөдөл авсанаас хойш 30 хоногийн дотор хянан үзэж зөвшөөрсөн мэдэгдэл эсвэл татгалзсан хариуг шалтгааны хамт өргөдөл гаргагчид хүргүүлнэ.

Зүйл 10: Бүртгэл

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь зөвшөөрөх мэдэгдэл хүлээн авсанаас 30 хоногийн дотор үйлдвэр байрлах газрын харъяа иргэдийн комиссд /эсвэл төв байгууллагын шууд удирдлаган доорх хотын захиргаа/ эсвэл тусгай эдийн засгийн бүсийн зохион байгуулалтын газарт бүртгүүлнэ.

Харъяа иргэдийн комиссд /эсвэл төв байгууллагын шууд удирдлаган доорх хотын захиргаа/ эсвэл тусгай эдийн засгийн бүсийн зохион байгуулалтын газарт бүртгүүлсэнээс хойш 20 хоногийн дотор татвар болон гаалийн бүртгэлийг хийнэ.

Зүйл 11: Хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулж буй үндсэн хөрөнгө, өмчийн эрхүүд

Хөрөнгө оруулалтын хэмжээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тал бүр тогтооно

Талууд мөнгөн тэмдэгт, эд хөрөнгө, үйлдвэрийн өмчийн эрх, газар ашиглах эрх, байгалийн баялаг олборлох эрх гэх мэт хэлбэрүүдээр хөрөнгө оруулалтыг хийж болно. Энэ тохиолдолд хөрөнгө оруулсан хөрөнгө эсвэл хөрөнгийн эрхийн өртөг дэлхийн зах зээл дээр ноёрхох үнээр талуудын хоорондох хэлэлцээрийн дагуу үнэлэгдэнэ.

Зүйл 12: Хандивийн хувийн шилжүүлэг

Хамтарсан үйлдвэрийн хөрөнгө оруулагч хамтарсан үйлвэрийнхээ хандивийн хувийг гуравдагч талд шилжүүлэн өгч болно. Энэ тохиолдолд бусад хөрөнгө оруулагчдаас зөвшөөрөл авах бөгөөд хөрөнгө оруулалтын зохион байгуулалтын газар зөвшөөрлийг гаргуулна

Зүйл 13: Салбар төлөөлөгчийн газар нээх

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлийн дагуу БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр болон гадаад улсад салбар төлөөлөгчийн газраа нээж болно.

Зүйл 14: Оюуны өмчийн хөрөнгөд оруулсан хувь буюу хандивын хугацаа

Хамтарсан үйлдвэрийн хөрөнгө оруулагч зөвшөөрлийн мэдэгдэл дээрх хүчинтэй хугацаан дотор хандив хийж болно.

Зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд хандивын хугацааг хөрөнгө оруулалтын зохион байгуулалтын газрын зөвшөөрлөөр сунгаж болно.

Патент, худалдааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар зэрэг оюуны өмчийн эрхийн хөрөнгө оруулалт нь гаргах зөвшөөрөлтэй капиталын 20%-иас хэтрэхээргүй байна.

Зүйл 15: Гаргах зөвшөөрөлтэй капитал

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэрийн гаргах зөвшөөрөлтэй капитал нь хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 30-50%-с дээш байна.

Гаргах зөвшөөрөлтэй капитал өсвөл өөрчлөлтийн тайлангуудыг холбогдох байгууллагат бүртгүүлнэ.

Гаргах зөвшөөрөлтэй хөрөнгийн хэмжээг бууруулж үл болно

Бүлэг 3: хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт

Зүйл16: Төлөөлөн удирдах зөвлөлийн байр суурь

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.

Төлөөлөн удирдах зөвлөл үйлдвэрийн шийдвэр гаргалтанд хамгийн их нөлөөлөхүйц байна.

Зүйл 17: ТУЗ-ийн үүргүүд

ТУЗ нь хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, корпорацын стратегийг боловсруулах, гаргах зөвшөөрөлтэй капиталыг өсгөх, бизнесийн үйл ажиллагаануудын төлөвлөгөөг гаргах, дансны тооцоо, тараан байршуулалт, захирал ерөнхий менежер болон аудитыг сонгон шалгаруулах, үйлдвэрийн татан буулгалтын талаар гэх мэт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Зүйл 18: Дээд шатны удирдлага

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь захирал, ерөнхий менежер, нягтлан бодогч болон бусад шаардлагатай дээд шатны удирдлагатай байна.

Захирал хийсэн зүйлийнхээ төлөө ТУЗ-д хариуцлага хүлээх чадвартай байна

Зүйл 19: Аудит

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь дээд шатны удирдлагын гишүүн биш аудиттэй байж болно

Аудит нь үйлдвэрийн санхүүгийн байдлыг тогтмол хянан шалгаж тайлагнах бөгөөд хийсэн ажлынхаа төлөө ТУЗ-д хариуцлага хүлээх чадвартай байна.

Зүйл 20: Удирдлагын үндэс

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь ТУЗ-ын гаргасан шийдвэрээр мөн хамтын ажиллагааны гэрээний дагуу зохион байгуулагдана.

Зүйл 21: Үйл ажиллагаагаа эхлэх хугацаа

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь үйл ажиллагаагаа зөвшөөрлийн мэдэгдлийн хүчинтэй хугацаанд эхлүүлнэ.

Хэрвээ хүчинтэй хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй бол хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлөөр үйл ажиллагаа эхлэх хугацааг хойшлуулж болно.

Үйл ажиллагаа эхлүүлэх хүчинтэй хугацааг хойшлуулсан үйлдвэр хүчинтэй хугацаа хойшлуулсны төлбөр гэж төлнө.

Зүйл 22: Бизнесийн лиценз, нээлтийн өдөр

Үйл ажиллагаагаа эхлүүлэх хойшлуулшгүй хугацаанаас хоцролгүйгээр бизнеёийн үйл ажиллагааны лицензээ хүлээн авна

Хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газраас бизнесийн лиценз хүлээлгэн өгсөн өдөр нь тухайн үйлдвэрийн нээлтийн өдөр байна.

Зүйл 23: Үйл ажиллагааны материалын татан авалт, бүтээгдэхүүний маркетинг

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр тогтоосон хэмжээний дагуу түүхий эд материал бусад материал болон тоног төхөөрөмжийг татан авч бүтээгдэхүүнээ борлуулж болно. Энэ тохиолдолд материал татан авалтын төлөвлөгөө болон бүтээгдэхүүний маркетинг нь хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт мэдэгдэх ёстой.

Зүйл 24: Гаалийн татвар

Үйлдвэрлэл үйл ажиллагаандаа зориулан татсан материал болон өөрсдийн үйлдвэрлэсэн бараагаа нийлүүлэхэд хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь гаалийн татвар төлөхгүй.

Үйлдвэр гаалийн татвараас чөлөөлсөн барааг БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр борлуулсан бол гаалийн татвар төлнө.

Зүйл 25: Бизнесийн ангилал

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр зөвшөөрөгдсөн ангилалиудаар бизнес эрхэлж болно.

Энэ тохиолдолд бизнесийн ангилал нэмэгдэх эсвэл өөрчлөгдвөл үүний зөвшөөрлийг хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газраас авч болно

Зүйл26: Хөдөлмөр эрхлэлт

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр БНАСАУ-с ажиллах хүч авч ажиллуулна

Зарим удирдах ажилтан, нарийн мэргэжил мэргэшлийн өндөр ур чадвар шаардагдах ажилд хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлийн дагуу гадаадаас хүн оруулж ирэн ажиллуулж болно. 

Зүйл 27: Ажиллах хүчний удирдлага

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр ажиллагсдаа БНАСАУ-ын гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрт зориулсан хөдөлмөрийн тухай хууль дүрэм журмын дагуу удирдана.

Зүйл 28: Банкны данс

Хөрөнгөөр хамтарсан ААН үйлдвэр нь БНАСАУ-ын банк эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай банкинд данс нээж болно.

Хэрвээ гадаадын банкинд данстай бол гадаад валют хяналтын газараас зөвшөөрөл авна.

Зүйл 29: Зээл

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа зориулж БНАСАУ-ын банкнаас эсвэл гадаадын банкнаас зээл авч болно

Зээлсэн Солонгос вон эсвэл гадны мөнгөн тэмдэгтээ вонд шилжүүлэн сонгосон банкиар дамжуулан ашиглана.

Зүйл 30 Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр нь БНАСАУ-ын гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрт зориулсан нягтлан бодох бүртгэлийн дүрэм журмын дагуу санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлээ хөтөлж явуулна.

Зүйл 31: Даатгал

Даатгуулахыг хүссэн хөрөнгөөр хамтарсан үйлдвэр нь БНАСАУ-ын даатгалын бодлогоор даатгуулна.

Заавал даатгалыг даатгалын зөвлөгөөний төв байгууллагаар томилуулсан даатгалын компанид даатгуулна

Зүйл 32: Үйлдвэрчний эвлэл

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэрийн ажиллагсад үйлдвэрчний эвлэл байгуулж болно.

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр эвлэлийн үйл ажиллагаанд тохирсон нөхцөлөөр хангаж өгнө

Бүлэг 4: Дансны тооцоо, ашгийн хувиарлалт

Зүйл 33: Санхүүгийн жил

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэрийн санхүүгийн жил 1-р сарын 1-нд эхлээд 12-р сарын 31-нд дуусна

Тухайн санхүүгийн жилийн дансны тооцоо дараа оны 2-р сарын сүүлч гэхэд дууссан байна.

Зүйл 34: Дансны тооцооны хэлбэр

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэрийн данс тооцоонууд дараах замаар тодорхойлогдоно. Нийт орлогоос материал, шатахуун, эрчим хүч, ажиллах хүч, элэгдэл, худалдан авалтын зардал, компаний засварын зардал, даатгалын шимтгэл, борлуулалтын зардал зэргийг хасаад үйл ажиллагааны орлого гарна. Үүнээс гүйлгээний татвар эсвэл үйлдвэрийн татвар болон бусад зардлуудыг хассанаар цэвэр ашиг тодорхойлогдоно.

Зүйл 35: Нөөцийн сан

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр нь жил бүрийн цэвэр ашигаас 5%-ийг цааш нь нөөцөлж нөөцийн сан бүрдүүлэх ба үүний нийт дүн гаргах зөвшөөрөлтэй капиталын 25%-тай тэнцэх хүртэл нөөцлөнө.

Нөөцийн сан нь зөвхөн үйлдвэрлэлийн алдагдлыг нөхөх эсвэл гаргах зөвшөөрөлтэй капиталыг ихэсгэхэд зориулагдана.

Зүйл 36: Сангийн төрлүүд, түүний бүтэц

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр нь санг үйлдвэрлэлийн өргөжилт, технологийн дэвшилт, ажиллагсдын шагнал урамшуулал, нийгмийн хангамж болон сургалт хүмүүжилд зориулан үүсгэнэ.

Төрөл, хэмжээ, туслах материалууд, сангийн хамрах хүрээ нь ТУЗ-р шийдвэрлэн тодорхойлогдоно.

Зүйл 37: Ашгийн хувиарлалт

Санхүүгийн тооцооны баримт аудитаар хянагдаж ТУЗ-р зөвшөөрөгдсөний дараа хөрөнгөөр хамтарсан үйлдвэрийн ашгийг хувиарлана

Цэвэр ашигаас орлогын албан татвар, нөөцийн сан, зайлшгүй сангуудыг суутгаж үлдсэн хэсгийг хувь нийлүүлэгчидэд тэдний оруулсан хөрөнгийн эзлэх хувийн жингээр хувиарлана.

Зүйл 38: Татвар төлөлт, татварын хөнгөлөлт чөлөөлөлт

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр нь тогтоосон хувь хэмжээгээр татвар төлнө

Давуу эрхтэй салбарын хамтарсан үйлдвэр нь тодорхой хугацаанд орлогын албан татвараас хөнгөлөлт чөлөөлөлт эдлэнэ.

Зүйл 39: Удирдлагын алдагдалыг нөхөн олгох

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр нь урьд жилийн учирсан хохирлыг барагдуулахад тухайн жилийн цэвэр ашгийг ашиглаж болно. Энэ тохиолдолд нөхөн төлбөрийн хугацаа дараалсан 4 жил байна.

Зүйл 40: Тайлан тооцоо

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр нь тогтоосон хугацаанд санхүүгийн тайлангаа гаргаж өгнө

Санхүүгийн тайлангаа тогтоосон хугацаанд санхүүгийн холбогдох байгууллагат өгсөн байна.

Зүйл 41: Дахин хөрөнгө оруулалт

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэрийн хувь нийлүүлэгч БНАСАУ-д өөрийнхөө ашгаар хэсэгчилэн болон бүтэн хөрөнгө оруулалт дахин хийж болно. Энэхүү нөхцөл байдалд аль хэдийн төлөгдсөн орлогын албан татварыг дахин хөрөнгө оруулалт хийж байгаа үнийн дүнгээр нөхөн олгоно.

Зүйл 42: Мөнгөн гуйвуулга

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэрийн хувь нийлүүлэгч ямар нэг хязгаарлалтгүйгээр бизнесийн болон бусад орлогоо гадагшаа шилжүүлж болох бөгөөд мөн түүнчлэн бизнес татан буугдсаны дараа авсан мөнгөө шилжүүлж болно.

Бүлэг5: татан буулгалт, маргаан шийдвэрлэх

Зүйл 43: Татан буулгах хугацаа

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр үйл ажиллагааны хугацаа дуусгавар болсон, төлбөрийн чадваргүй болсон, талууд аль аль нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны үргэлжилсэн алдагдал, байгалийн гамшиг зэрэг шалтгаанаас болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тохиолдолд татан буугдана.

Зүйл 44: Хугацаа дуусахаас өмнө татан буугдах

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр үйл ажиллагааны хүчинтэй хугацаа дуусахаас өмнө татан буугдах тохиолдолд ТУЗ зөвлөлдөн шийдвэр гаргаж хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлийн дагуу өөрийгөө татан буулгана.

үйлдвэрийн бүртгэлийг цуцлах шалтгаанууд батлагдсан өдрөөс эхлэн 10 хоногийн дотор татан буулгах комисс үйлдвэрийг бүр мөсөн татан буулгах болон бүх ажил гүйлгээг тодорхойлно. Төлбөрийн чадваргүйн улмаас татан буугдах үед шүүхэд энэ тухай өргөдөл гаргана.

Зүйл 45: Үйл ажиллагааны хүчинтэй хугацааны сунгалт

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр үйл ажиллагааны хүчинтэй хугацаагаа сунгаж болно. Энэ тохиолдолд үйл ажиллагааны хүчинтэй хугацаа дуусгавар болохоос 6 сарын өмнө ТУЗ-р хэлэлцэн шийдвэрлэгдэж хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газар зөвшөөрлөө танилцуулсан байх ёстой. Үйл ажиллагааны хүчинтэй хугацааг зөвшөөрөл өгөгдсөн өдрөөс эхлэн тооцно.

Зүйл 46: Асуудал шийдвэрлэх

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэртэй холбоотой ямар нэгэн асуудлыг зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ. Зөвлөгөөнөөр шийдвэрлэгдэх боломжгүй асуудлыг шүүх арбитраар шийдвэрлэнэ.