БНАСАУ-ЫН ГЭРЭЭГЭЭР ХАМТАРСАН ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Зүйл 1: Хуулийн зорилт

Гэрээгээр хамтарсан үйлдвэрээр дамжуулан гадаад улс орнуудтай хийсэн эдийн засгийн болон техникийн хамтын ажиллагаа, солилцоог өсгөж идэвхижүүлэхэд энэхүү хуулийн туйлын зорилт оршино.

Зүйл 2: Хөрөнгө оруулагч талууд

Аж үйлдвэр, байгууллага, албан газар нь хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлийн дагуу гадаадын хувь хүн, хуулийн этгээдтэй гэрээгээр хамтарсан ААН үйлдвэр байгуулж болно.

Гол төлөв бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гэрээгээр хамтарсан үйлдвэрийг байгуулна.

Зүйл 3: Давуу эрхтэй салбар

Төр өндөр технологи эсвэл орчин үеийн тоног төхөөрөмжийн үйлдвэр, олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулах гэрээгээр хамтарсан үйлдвэрийг төрөөс хөхүүлэн дэмжинэ. 

Зүйл 4: Хориг хязгаар

Гэрээгээр хамтарсан үйлдвэрийг байгаль орчныг хамгаалах хэмжүүрийг зөрчсөн, байгалийн баялагийг экспортолсон, эдийн засаг болон техникийн хоцрогдсон эсвэл эдийн засгийн өгөөж багатай төслүүд хэрэгжүүлэхийг хориглоно.

Зүйл 5: Давуу эрх олгох журам

Давуу эрх эдлэх салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд болон гадаадад байгаа солонгос хувь нийлүүлэгч талуудад төр татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх, газар ашиглалтын тааламжтай нөхцөл байдлаар хангах, банкны зээлд хөнгөлөлттэй хамрагдах зэрэг давуу эрхүүдийг олгоно.

Зүйл 6: Өргөдөл, зөвшөөрөл

Гэрээгээр хамтарсан үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаа хөрөнгө оруулагч хамтарсан үйлдвэрийн гэрээ байгуулсны дараа хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт энэ тухайгаа мэдэгдсэн өргөдөл гаргах бөгөөд бөгөөд гэрээний хуулбарыг хамтын ажиллагааны хэлэлцээрүүд болон техник эдийн засгийн үндэслэлийн мэдээлэлийн хамт хавсаргана.

Хөрөнгө оруулалтын зохион байгуулалтын газар өргөдөл авсанаас хойш 30 хоногийн дотор хянан үзэж зөвшөөрсөн мэдэгдэл эсвэл татгалзсан хариуг шалтгааны хамт өргөдөл гаргагчид хүргүүлнэ.

Зүйл 7: Бүртгэл

Хөрөнгө оруулагч зөвшөөрөх мэдэгдэл хүлээн авсанаас 30 хоногийн дотор үйлдвэр байрлах газрын харъяа иргэдийн комиссд /эсвэл төв байгууллагын шууд удирдлаган доорх хотын захиргаа/ эсвэл тусгай эдийн засгийн бүсийн зохион байгуулалтын газарт бүртгүүлнэ.

Харъяа иргэдийн комиссд /эсвэл төв байгууллагын шууд удирдлаган доорх хотын захиргаа/ эсвэл тусгай эдийн засгийн бүсийн зохион байгуулалтын газарт бүртгүүлсэнээс хойш 20 хоногийн дотор татвар болон гаалийн бүртгэлийг хийнэ.

Зүйл 8: Бизнесийн лиценз, нээлтийн өдөр

Гэрээгээр хамтарсан үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэх хойшлуулшгүй хугацаанаас хоцролгүйгээр бизнесийн үйл ажиллагааны лицензээ хүлээн авна

Хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газраас бизнесийн лиценз хүлээлгэн өгсөн өдөр нь тухайн бизнесийн нээлтийн өдөр байна.

Зүйл 9: Бизнесийн ангилал

Гэрээгээр хамтарсан үйлдвэр зөвшөөрөгдсөн ангилалиудаар бизнес эрхэлж болно.

Энэ тохиолдолд бизнесийн ангилал нэмэгдэх эсвэл өөрчлөгдвөл үүний зөвшөөрлийг хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газраас авч болно

Зүйл 10: Хандивийн хувийн шилжүүлэг

Гэрээгээр хамтарсан үйлдвэрийн хөрөнгө оруулагч хамтарсан үйлвэрийнхээ хандивийн хувийг гуравдагч талд шилжүүлэн өгч болно. Энэ тохиолдолд бусад хөрөнгө оруулагчдаас зөвшөөрөл авах бөгөөд хөрөнгө оруулалтын зохион байгуулалтын газар зөвшөөрлийг гаргуулна

Зүйл 11: Хөдөлмөр эрхлэлт

Гэрээгээр хамтарсан үйлдвэр БНАСАУ-с ажиллах хүч авч ажиллуулна

Зарим удирдах ажилтан, нарийн мэргэжил мэргэшлийн өндөр ур чадвар шаардагдах ажилд хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлийн дагуу гадаадаас хүн оруулж ирэн ажиллуулж болно. 

 

Зүйл 12: Гаалийн татвар

Үйлдвэрлэл үйл ажиллагаандаа зориулан импортлосон материал болон өөрсдийн үйлдвэрлэсэн бараагаа экспортлоход гэрээгээр хамтарсан ААН үйлдвэрт гаалийн татвар ноогдуулахгүй.

Гэхдээ БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр зарагдаж буй гаалийн татварын хөнгөлөлт эдлэсэн бүтээгдэхүүнүүд гаалийн татвар төлнө.

Зүйл 13: Даатгал

Даатгуулахыг хүссэн гэрээгээр хамтарсан үйлдвэр нь БНАСАУ-ын даатгалын бодлогоор даатгуулна.

Заавал даатгалыг даатгалын зөвлөгөөний төв байгууллагаар томилуулсан даатгалын компанид даатгуулна

 

Зүйл 14: Хөрөнгө оруулалтын эргэн төлөлт, орлогын хувиарлалт

Гадаадын хөрөнгө оруулагчийн хийсэн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг гол төлөв бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацаанд хамтарсан үйлдвэр барагдуулна.

Ашгийг гэрээн дээрх талуудад зөвшөөрөгдсөн арга барилын дагуу хувиарлана.

Зүйл 15: ААН-ын орлогын хөнгөлөлт эдлэх

Гэрээгээр хамтарсан ААН нь хөрөнгө оруулалтын эргэн төлөлт болон ашгийн хувиарлалтанд эхний удаад гэрээний нөхцөлд зааснаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж олсон орлогоо ашиглана.

Зүйл 16: Мөнгөн гуйвуулга

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэрийн хувь нийлүүлэгч ямар нэг хязгаарлалтгүйгээр бизнесийн болон бусад орлогоо гадагшаа шилжүүлж болох бөгөөд мөн түүнчлэн бизнес татан буугдсаны дараа авсан мөнгөө шилжүүлж болно.

 

Зүйл 17: Зөвлөл байгуулах

Талууд байнгын үйл ажиллагаатай зөвлөлийг байгуулж болно.

Зөвлөл шинэ технологи үйлдвэрлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, дахин хөрөнгө оруулалт болон үйлдвэрийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах бусад асуудлуудыг шийдвэрлэнэ.

Зүйл 18: Тайлан тооцоо

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр нь тогтоосон хугацаанд санхүүгийн тайлангаа гаргаж өгнө

Санхүүгийн тайлангаа тогтоосон хугацаанд санхүүгийн холбогдох байгууллагат өгсөн байна.

 

Зүйл 19: Татвар төлөлт

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэр нь тогтоосон хувь хэмжээгээр татвар төлнө

Давуу эрхтэй салбарын хамтарсан үйлдвэр нь тодорхой хугацаанд орлогын албан татвараас хөнгөлөлт чөлөөлөлт эдлэнэ.

 

Зүйл 20: Үйл ажиллагаагаа зогсоох

Гэрээгээр хамтарсан үйлдвэр харилцан тохиролцож хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газраас зөвшөөрөл авсаны үндсэн дээр гэрээний үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны үргэлжилсэн алдагдал, байгалийн гамшиг зэрэг шалтгаанаас болон үйл ажиллагаагаа зогсоож болно

Үйлвэр үйл ажиллагаагаа зогсоосноос үүссэн ямар нэгэн хохиролын төлбөрийг талууд хариуцна.

Зүйл 21: Татан буулгалтын комисс

Үйл ажиллагаагаа зогсоох тохиолдолд гэрээгээр хамтарсан үйлдвэрийн талууд татан буулгах комисс бүрдүүлнэ. Татан буулгах комисс үйлдвэрийн үйл ажиллагаа дуусах, үйлдвэр татан буугдахаас 10 хоногийн дотор үйлдвэрийн бүртгэлийг хүчингүй болгоно.

Зүйл 22: Үйл ажиллагааны хүчинтэй хугацааг сунгах

Гэрээгээр хамтарсан үйлдвэр үйл ажиллагааны хүчинтэй хугацаагаа сунгаж болно. Энэ тохиолдолд үйл ажиллагааны хүчинтэй хугацаа дуусгавар болохоос 6 сарын өмнө хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газраас зөвшөөрөл авсан байна. Үйл ажиллагааны хүчинтэй хугацааг зөвшөөрөл өгөгдсөн өдрөөс эхлэн тооцно.

Зүйл 23: Асуудал шийдвэрлэх

Хөрөнгөөр хамтарсан үйлдвэртэй холбоотой ямар нэгэн асуудлыг зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ. Зөвлөгөөнөөр шийдвэрлэгдэх боломжгүй асуудлыг шүүх арбитраар шийдвэрлэнэ.