БҮХЭЛДЭЭ ГАДААДЫН ЭЗЭМШИГЧИЙН МЭДЭЛД БАЙГАА ААН-ИЙН ТУХАЙ БНАСАУ-ЫН ХУУЛЬ

Бүлэг 1: Үндсэн дүрэм

Зүйл 1. Хуулийн зорилт

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН-р дамжуулан гадаад улс орнуудтай хийсэн эдийн засгийн болон техникийн хамтын ажиллагаа, солилцоог өсгөж идэвхижүүлэхэд энэхүү хуулийн туйлын зорилт оршино.

Зүйл 2. Ухагдахуун

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь үүсгэн байгуулах болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх хөрөнгийг гадаадын иргэнээр хөрөнгө оруулалт хийлгэсэн бизнесийн төрөл бөгөөд бие даан үйл ажиллагаагаа явуулдаг.

Зүйл 3. Зөвшөөрөгдсөн салбар болон хориотой төслүүд

Гадаадын хөрөнгө оруулагчид цахим талбар, автоматжуулалт, барилгын машин механизм, хоол боловсруулалт, хувцас үйлдвэрлэл, өдөр тутмын хэрэгцээ, зам тээвэр, үйлчилгээ болон бусад салбаруудад ААН үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж болно.

Харин улсын аюулгүй байдалд хохиролтой, хоцрогдсон техник технологи зэргийн үйлдвэрийг  үүсгэн байгуулахыг хориглоно

Зүйл 4. Хөрөнгө оруулалтын хамгаалалт

Гадаадын хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө болон бизнесийн үйл ажиллагаанааса олсон орлогыг төр хуулийн дагуу хамгаална. 

Зүйл 5. Хөрөнгө оруулагчид хууль журмыг чанд сахих

Гадаадын хөрөнгө оруулагчид БНАСАУ-ын хуулийг чанд сахин хүндэтгэх ба БНАСАУ-ын үндэсний эдийн засгийн хөгжилд ямар нэгэн саад тотгор учруулах ямар нэгэн үйлдэл хийхгүй байх.

Зүйл 6. Хэрэглэгдэхүүн

Энэхүү хууль нь томилогдсон бүс нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН-д хэрэглэгдэнэ.

Бүлэг 2. Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН-ын үүсгэн байгуулалт

Зүйл 7. Өргөдөл

ААН үүсгэн байгуулахыг хүссэн гадаадын хөрөнгө оруулагч энэ талаарх өргөдөлөө Хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт гаргана.

Өргөдлийн хамт нэр, хаяг хөрөнгө оруулалтын нийт дүн, гаргах зөвшөөрөлтэй капитал, бизнесийн ангилал, ажиллах хүчний тоо болон үйл ажиллагааны хугацаа, хамтын ажиллагааны гэрээнүүд, техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулагчын дансны лавлагаа зэргийг өгнө.

Зүйл 8. Өргөдлийг хянан шалгах ба үүсгэн байгуулах хугацаа

Хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газар өргөдөл хүлээн авсанаас хойш 30 хоногийн хянан шалгаж зөвшөөрсөн эсвэл татгалзсан хариу өгнө.

Татгалзсан болон зөвшөөрсөн хариуг шалтгааны хамт хүргүүлнэ.

Зүйл 9. Бүртгэл

Гадны хөрөнгө оруулагч зөвшөөрсөн бичиг авсанаас 30 хоногийн дотор харъяа иргэдийн комиссд /эсвэл төв байгууллагын шууд удирдлаган доорх хотын захиргаа/ эсвэл тусгай эдийн засгийн бүсийн зохион байгуулалтын газарт бүртгүүлнэ.

Харъяа иргэдийн комиссд /эсвэл төв байгууллагын шууд удирдлаган доорх хотын захиргаа/ эсвэл тусгай эдийн засгийн бүсийн зохион байгуулалтын газарт бүртгүүлсэнээс хойш 20 хоногийн дотор татвар болон гаалийн бүртгэлийг хийнэ.

Зүйл 10. Салбар, төлөөлөгчийн газар, агентлаг үүсгэн байгуулах

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлийн дагуу БНАСАУ-ын нутаг дэвсгэр дотор болон гадна салбар төлөөлөгчийн газар агентлаг үүсгэн байгуулж болно.

Зүйл 11. Ачаа

Гадаадын хөрөнгө оруулагч ААН үүсгэн байгуулахад шаардлагатай барилгын ажилаа БНАСАУ-ын барилгын компаниар хийлгүүлж болно

Зүйл 12. Хөрөнгө оруулалтын хугацаа

Гадаадын хөрөнгө оруулагч ААН үүсгэн байгуулах зөвшөөрлийн бичиг баримт дээрх хүчинтэй хугацаан дотор хөрөнгө оруулалтаа хийнэ.

Хөрөнгө оруулалт зайлшгүй шалтгааны улмаас хүчинтэй хугацаандаа хийгдэх боломжгүй тохиолдолд хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлөөр хугацааг сунгаж болно

 Зүйл 13. Зөвшөөрөл хүчингүй болох

Гадаадын хөрөнгө оруулагч хүчинтэй хугацаанд ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр хөрөнгө оруулалт хийгээгүй бол хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газар үүсгэн байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгоно

Бүлэг 3. Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН-ын бизнесийн үйл ажиллагаанууд

Зүйл 14. Бизнесийн ангилалын өөрчлөлт

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН зөвшөөрөгдсөн бизнесийн ангилалаар үйл ажиллагаагаа явуулна

Бизнесийн ангиллыг өөрчилж нэмэхээр бол Хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт өргөдөл гарган зөвшөөрөл авсан байна.

Зүйл 15. Үйлдвэрлэл импорт экспортын төлөвлөгөөний танилцуулга

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь жилийн болон улирлын үйлдвэрлэл, импорт экспортын төлөвлөгөөгөө хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт мэдэгдэнэ

Зүйл 16. Үйл ажиллагаанд шаардлагатай материалын импорт, бүтээгдэхүүний маркетинг

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газраас зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн явцын дагуу БНАСАУ-с түүхий эд материал, бусад материал, тоног төхөөрөмж худалдаж авах, БНАСАУ-д бүтээгдэхүүнээ худалдаж болно

Зүйл 17. Банкны данс

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь БНАСАУ-ын банкинд эсвэл БНАСАУ-д байрладаг гадаадын банкинд данс нээлгэж болно.

Гадаад валютын хяналтын газрын зөвшөөрлөөр гадаад улсад банкны данс нээлгэж болно.

Зүйл 18. Нягтлан бодох бүртгэл

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь санхүүгийн тайлангаа тухайн байрлаж буй хэсэгтээ гаргаж өгнө.

Санхүүгийн менежмент болон НББ нь гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ын санхүүгийн бүртгэлийн хууль дүрэм журамыг баримтлан явуулна

Зүйл 19. Хөдөлмөр эрхлэлт

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь БНАСАУ-аас ажиллах хүчин авч ажиллуулна

Зарим удирдах ажилтан, нарийн мэргэжил мэргэшлийн өндөр ур чадвар шаардагдах ажилд хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлийн дагуу гадаадаас хүн оруулж ирэн ажиллуулж болно. 

 

Зүйл 20. Үйлдвэрчний эвлэл

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН-ийн ажиллагсад үйлдвэрчний эвлэл байгуулж болно.

Үйлдвэрчний эвлэл нь ажиллагсадын ашиг сонирхлыг хамгаалж, бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН-ийн гэрээнд ажлын нөхцөл байдлын талаар зааж өгч мөн хэрэгжилтийг хянана.

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь үйлдвэрчний эвлэлийг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл байдлаар хангаж өгнө.

Зүйл 21. Дахин хөрөнгө оруулалт ба мөнгөн шилжүүлэг

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь гадаад валютын хяналтын хуульд зааснаар өөрийн бизнесийн үйл ажиллагаанаасаа олсон ашигаараа дахин хөрөнгө оруулалт хийх эсвэл гадаадруу шилжүүлж болно.

Зүйл 22. Даатгал

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь даатгуулахыг хүсвэл БНАСАУ-ын даатгалын бодлогоос сонгож болно

Зүйл 23. Татвар төлөлт

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь хуулиар тогтоосон татвар төлнө

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь давуу эрхтэй салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бол тодорхой хугацаанд орлогын албан татвараас хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ.

Зүйл 24. Гаалийн татвараас чөлөөлөх

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН-д үйлдвэрлэл болон удирдлагадаа зориулж материал татан авах мөн өөрийн бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн татвар ногдуулахгүй.

Зүйл 25. Гаргах зөвшөөрөлтэй хөрөнгө

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН гаргах зөвшөөрөлтэй капиталаа өсгөж болно. Үйл ажиллагааны хугацаанд гаргах зөвшөөрөлтэй капитал багасаж болохгүй.

Зүйл 26. Хөрөнгө оруулалт болон татвар төлөлтийн хяналт

Хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газар болон холбогдох санхүүгийн байгууллага улсын байцаагчид бүхэлдээ гадаадын эзэмшигчийн м эдэлд байгаа ААН-ын хөрөнгө оруулалт болон татвар төлөлтийн баримтуудыг шалгах эрх олгоно.

Бүлэг 4: татан буулгалт ба асуудал шийдвэрлэх

Зүйл 27. Татан буулгалт ба үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг сунгах

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН нь үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа дууссаны дараа үйл ажиллагаагаа зогсооно.

ААН нь хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газрын зөвшөөрлөөр үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа дуусахаас өмнө татан буугдаж эсвэл үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг сунгана.

Зүйл 28. Шийтгэл

Энэхүү хуулийг ямар нэгэн байдлаар зөрчвөл зөрчлийн ноцтой байдлаас хамаарч торгууль, бизнесийн үйл ажиллагааг түр зогсоох, бизнесийг татан буулгах гэх мэт шийтгэлүүд ноогдуулна.

Зүйл 29. Татан буугдалт болон дампуурлыг бүртгэх, хөрөнгийг тараан байршуулах

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН хөрөнгө оруулалт зохион байгуулалтын газарт татан буугдалт болон дампуурлынхаа талаар өргөдөл гаргаж өгнө.

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН өр төлбөр барагдуулж дуусаагүй байхад хөрөнгийг өөрийн дур зоргоор тараан байршуулж болохгүй.

Зүйл 30. Асуудал шийдвэрлэх

Бүхэлдээ гадаадын эзэмшигчийн мэдэлд байгаа ААН-д холбогдох ямарваа асуудлыг зөвшилцлийн үндсэн дээр шийднэ.

Зөвшилцөл амжилтгүй болвол арбитрийн хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.