ARIRANG SHOW FESTIVAL

Ариран шоу фестивал нь Олимпийн нээлт хаалтын арга хэмжээтэй дүйцэхүйц юм. Тоглолтонд нэг дор 100 000 хүүхэд залуучууд оролцох бөгөөд үүнээс 20 000 нь дүрст хавтан барьж арын фонд, 80 000 нь цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр тоглолт үзүүлнэ. Тоглолтод дуу, бүжиг, уран нугаралт, цирк, агаар дээрх үзүүлбэр зэрэг бүх төрлийн урлагийн номерийг орчин үеийн гэрэлтүүлэг, дуу хөгжмийн төхөөрөмжтэй хослуулан харуулна. Асар том талбай дээр олон арван мянган хүн нэг дор төрөл бүрийн гимнастик, бүжиг хийж байгаа нь хаана ч дахин давтагдашгүй шоу тоглолт юм. Ариран тоглолтыг Дэлхийн гиннесийн холбооноос хамгийн их оролцогчидтой тоглолтоор 2007 онд дэлхийн рекордын эзэмшигчээр тодруулсан байна.